Тавтай морилно уу

Недерланд улс нь Монгол оронд хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийн бусад улсуудаас нилээн дээгүүрт тооцогддог юм.
Цаашдаа ч тус улсын болон Европын холбооны улсуудын бодлогын хүрээнд Монгол улс анхаарал татсан  зах зээл хэвээр байж,  хөрөнгө оруулах, экспортын бодлогоор дэмжих зэрэг урьд жилүүдэд явуулж ирсэн арга хэмжээгээ улам өргөжүүлэх чиглэлтэй байгаа болно.

Зөвхөн Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэгчид болон  жижиг аж ахуй эрхлэгчид Недерланд улсын болон Европын холбооны улсуудын зах зээлийн баялаг туршлагатай ижил төрлийн аж ахуй эрхлэгчидтэй шууд холбогдож, санал бодлоо солилцох боломж хомс байгаа юм.
Нөгөө талаар Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, бүтээгдэхүүнийг нь Европын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжыг бүрдүүлэхэд чиглэсэн удаан хугацааны, шат дараалсан төслүүд, бодлого, чиглэлийг   цаг тухайд нь монголын ажил хэрэгч хүмүүс, аж ахуй эрхлэгчдэд  эх хэл дээр шууд дамжуулан хүргэвэл маш олон хувиараа жижиг аж ахуй эрхлэгчдэд тус нэмэр болохсон билээ.


Иймээс монгол ажил хэрэгч хүмүүст, хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрийн эздэд хандаж Недерланд улсын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого болон үйлдвэрлэл, технологи, ижил төрлийн аж ахуй эрхлэгчиийн сонирхол гэх мэт  болон  бусад асуудлаар судалгаа, мэдээлэл шаардлагатай,  мэдээлэлийг шууд хүлээн авах хүсэлтэй хэн бүхэн бидэнд хандаарай гэж хэлэх байна.  Бид та бүхний ажил хэрэгч саналыг Недерланд улсын ижил төрлийн аж ахуй эрхлэгчдэд дамжуулан, судалж, боломж , гарц хайх болно.
Та бүхний ирүүлсэн үнэн зөв мэдээлэл зөвхөн таны ажил хэрэгт эерэг нөлөө үзүүлэх боломжыг нээхээс гадна Монгол улсын зах зээлийн тухайн үеийн байдалд Европын орнуудын холбогдох байгууллага, ажил хэрэгч хүмүүсийн зүгээс бодит дүгнэлт өгөх, сонирхол, анхаарлыг татах үнэтэй мэдээлэл болох юм.


Би өөрийн 30 гаруй жилийн ажил, амьдралын туршлагадаа тулгуурлан монголын жижиг аж ахуй эрхлэгчид, ялангуяа мал аж ахуйн түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Европын зах зээлд гаргах хэтийн төлөвлөгөөтэй, шат шатаар ахих зах зээлийн хуулийг хүлээн зөвшөөрдөг,  уйгагуй хөдөлмөрлөх эрмэлзлэлтэй  ажил хэрэгч хүмүүстэй хамтран ажиллах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээж байгаа болно.
Хоёр орны зах зээл, холбогдох байгууллагуудаас зохион байгуулах арга хэмжээ болон өөрийн үйл ажиллагаагаар судалж мэдсэн мэдээлэлээ үргэлжлүүлэн  мэдээллэнэ.

Монгол орон минь мандаг бадраг!

Хүндэтгэн ёслосон,
Содномын Туяа

Add comment


Security code
Refresh

Нэмэлт мэдээлэл