Нидерланд хэлний хичээл

Yarianii-DewterНидерланд Монгол хэлний ярианы дэвтэрийг (Nederlands-Mongolisch taаlgids) монгол уншигчид ашиглах аргачлал, нэмэлт гарын авлагыг  редакцын зүгээс боловсруулсан бөгөөд, биечлэн зөвлөлгөө, тайлбар авах боломжтой болно.
Энэхүү ном нь хоёр хэлнээ гарч буй тул монгол, недерланд хэлний дуудлага, дүрмийг зэрэгцүүлэн тайлбарлах, үсгийг галиглах боломжгүй юм.
Нидерланд хэл анхлах суралцагч монгол хүмүүст зориулсан үсгийн дуудлага, галигын тайлбар, дасгал хичээлийг ( training) номын редакц, Өлзий холбоотой хамтран үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймээс энэхүү дасгал хичээлд оролцох сонирхолтой хүмүүс Өлзий холбооны сайтаар дамжуулан болон номыг редакцитай холбоо барина уу?
Уг номыг сонирхосон болон дасгал хичээлд оролцох сонирхолтой хүмүүс амьдарч буй хот, газраараа, хэсэг бүлгээрээ нийлэн, зохион байгуулалттайгаар бидэнтэй харилцан, хичээлд оролцох боломжын талаар санал бодлоо солилцвол тухайн хот, тосгоны ойролцоо бүсчилсэн байдлаар хичээлийг зохион байгуулж, аль болох олон хүнийг хамруулах боломж бүрдэх болно.Хичээлд оролцохоор нэрээ бүртгүүлсэний дараа бид хариу майл ээр хичээлийн программыг илгээх болно. Бүртгэлд өөрийн овог, нэр, оршин суугаа хот, тосгоны нэр, харилцах утас зэргийг аль болохоор дэлгэрэнгүй мэдэгдэхийг хүсч байна. Бид мэдээлэлийн нууцыг бүрэн хадгалах бөгөөд, бусад зорилгоор ашиглахгүй болно.

Add comment


Security code
Refresh

Нэмэлт мэдээлэл