Недерланд-Монгол ярианы дэвтэр

Энэ ном Недерланд-Монгол хэл дээр албан ёсоор гарч буй анхны ном гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улсыг зорих ажил хэрэгч  хүмүүс,  жуулчид  болон монгол хэлийг   анхлан сурах хүсэлтэй хүн бүхэнд  гарын авлага болгох зорилгоор уг номыг бүтээсэн болно.
Монгол хэлний өдөр тутам  хэрэглэгддэг,  түгээмэл үг хэллэгийг  харилцан ярианы хэлбэрээр бүлэгчлэн оруулсан нь тодорхой орчин,  нөхцөл байдалд тааруулан амьдрал дээр хэрэглэх  бүрэн боломжтой.  Эдгээр үг хэллэгийг Недерланд хэл дээр ( латин үсгээр), Монгол хэл дээр ( крилл үсгээр) зэрэгцүүлэн оруулж, эцэст нь монгол үгсийн дуудлагыг латин үсгээр Недерланд хэлний авиа, үсгийн дуудлагатай дүйцүүлэн оруулсан. Өөрөөр хэлбэл эхний буюу тод үсгээр бичсэн мөрнөөс Недерланд  хэл дээрхи өгүүлбэрийг, дараагийн залгасан мөрөнд дээрхи өгүүлбэрийн Монгол  орчуулга крилл үсгээр, гурав дахь мөрөнд буюу латин үсгийн хазгай загвараар бичигдсэн хэсгээс монгол үгсийн ойролцоо дуудлагыг ( галиг)  тус тус оруулсан гэсэн хэрэг юм.  Мэдээж хэрэг хоёр өөр авиа үсэгтэй, тус тусын онцлог дуудлагатай, тэс өөр  хоёр хэлийг яг эх хэлтэй нь яг таарахаар дуудлага, галигтай нь буулгах боломж хомсыг мэргэн уншигчид ойлгох буй за.

Add comment


Security code
Refresh

Нэмэлт мэдээлэл