Недерланд-Монгол ярианы дэвтэр

Энэ ном Недерланд-Монгол хэл дээр албан ёсоор гарч буй анхны ном гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэ ном Недерланд-Монгол хэл дээр албан ёсоор гарч буй анхны ном гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улсыг зорих ажил хэрэгч  хүмүүс,  жуулчид  болон монгол хэлийг   анхлан сурах хүсэлтэй хүн бүхэнд  гарын авлага болгох зорилгоор уг номыг бүтээсэн болно.
Монгол хэлний өдөр тутам  хэрэглэгддэг,  түгээмэл үг хэллэгийг  харилцан ярианы хэлбэрээр бүлэгчлэн оруулсан нь тодорхой орчин,  нөхцөл байдалд тааруулан амьдрал дээр хэрэглэх  бүрэн боломжтой.  Эдгээр үг хэллэгийг Недерланд хэл дээр ( латин үсгээр), Монгол хэл дээр ( крилл үсгээр) зэрэгцүүлэн оруулж, эцэст нь монгол үгсийн дуудлагыг латин үсгээр Недерланд хэлний авиа, үсгийн дуудлагатай дүйцүүлэн оруулсан. Өөрөөр хэлбэл эхний буюу тод үсгээр бичсэн мөрнөөс Недерланд  хэл дээрхи өгүүлбэрийг, дараагийн залгасан мөрөнд дээрхи өгүүлбэрийн Монгол  орчуулга крилл үсгээр, гурав дахь мөрөнд буюу латин үсгийн хазгай загвараар бичигдсэн хэсгээс монгол үгсийн ойролцоо дуудлагыг ( галиг)  тус тус оруулсан гэсэн хэрэг юм.  Мэдээж хэрэг хоёр өөр авиа үсэгтэй, тус тусын онцлог дуудлагатай, тэс өөр  хоёр хэлийг яг эх хэлтэй нь яг таарахаар дуудлага, галигтай нь буулгах боломж хомсыг мэргэн уншигчид ойлгох буй за.
Аливаа хэлний авиа үгсийн дуудлага зөвхөн эх хэлтэй хүмүүстэй байнга харилцан ярилцаж, тэдний үг яриаг сонсож, уйгагуй оролдсоны эцэст тогтоон, хэвших нь тодорхой.

Монгол оронд зорчихдоо Недерландчуудад  эхний алхамаас тохиолддог хэл ойлголцохгүйн бэрхшээлээс энэхүү номын тусламжтай бүрэн ангижрах болно. Тухайлбал улсын хил нэвтрэх, хөдөө, орон нутгаар аялах, зорчих, хоноглох орон байр, эмнэлэгийн болон техникийн саатлын тусламж, банк, шуудан, дэлгүүрт гэх мэтээр сэдэвчилсэн бүлгүүдийн дотор тухайн чиглэлээр нь хэсэгчилсэн яриа хэллэгүүдийг ангилан оруулсан нь хэрэглээнд таатай байх талыг бодолцсон шийдэл юм.
Зарим бүлгийн эцэст холбогдох  жижиг санамжуудыг хадан оруулж, номын эцэст Недерланд-монгол, Монгол-недерланд хэлний бяцхан толь бичиг оруулсан. Мөн зарим өвөрмөц үг хэллэгүүдийг чимэг зургын тусламжтай тайлбар хийсэн. Жишээлбэл монгол гэрийн эд анги, хөдөө нутгийн онцлог, адуу малтай холбогдолтой зарим үг хэллэгийг хавсралт чимэг зурагнаас харж ойлгох болно.
Нөгөө талаар “унаган” Недерланд хэлтэй, монгол хэлний ярианы дадлага хомс монгол хүүхэд, залуучууд бидний энэ номыг монгол хэлний харилцан ярианы түвшингээ ахиулахад гарын авлага болгон ашиглах бүрэн боломжтой.

Уг номыг захиалан худалдан авахыг хүсвэл Tуяа гар утас: (06) 51 84 86 48
                                                                           гэрийн утас:  (0511) 46 24 04 холбогдоорой.
Дэлгэрэнгүй тайлбарыг  Yarianiidewter.pdf  татан авах, http://www.sodnom.nl  сайтад хандах,  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. илгээж болно.

Yarianiidewter

Add comment


Security code
Refresh

Нэмэлт мэдээлэл