Худам Монгол бичиг

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...

хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.

Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хүртэл тээж авч ирсэн оюуны үнэт өв Монгол бичгээ (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурч мэдье, мэддэг нэг нь сэргээж харъя гэсэн хүмүүс мэдээж миний адил олон байгаа байх гэдэгт итгэж, тэдэндээ энэ веб хуудсаа зориулж байна. 
Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид Англи хэл дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар Монгол хэлний (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дүрэм, эгшиг зохицох ёс оо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ.

Өвөг дээдсийн минь түүхийг бичсэн
Өндөр төрийн хойморт заларсан
Дэлхийд ганцхан босоо заяатай
Дээд тэнгэрийн бичиг мину

Гал мэт бадамласан
Газраас тэнгэр лүү тэмүүлсэн
Гэрийн хойморт заларсан
Ганцхан бидний бичиг минь

Ядарсан ч бөхдөггүй
Ялагдсан ч мөлхдөггүй
Хараа дээгүүр ард түмний минь
Худам монгол бичиг мину

Add comment


Security code
Refresh

Нэмэлт мэдээлэл